当前位置:

首页    蒙古国新闻    2023年蒙古国国庆那达慕开幕,总统致辞

2023年蒙古国国庆那达慕开幕,总统致辞

创建时间:2023-07-17 08:50
浏览量:0
7月11日上午11时10分,蒙古国“国庆那达慕”在乌兰巴托市的中央体育场正式拉开帷幕,蒙古国总统乌·呼日勒苏赫、国家大呼拉尔主席(议长)贡·赞丹沙塔尔、政府总理罗·奥云额尔登等国家领导人出席了开幕式。

蒙古国总统乌·呼日勒苏赫在开幕式上的致辞中指出,“恢复和重建由成吉思汗确立的古都哈拉和林市,是我们所有蒙古人的愿望;我们正在举办的蒙古那达慕,在全球是独一无二的;蒙古人自匈奴王朝始,有着在中亚腹地建国和曾建立强大帝国的辉煌历史;如今,蒙古国在国际舞台上的声誉和地位不断增强,已成为世界公认的‘和平象征’。新世纪,蒙古国将加强经济独立和安全,与人类发展同步,让我们的全国人民团结起来,为建设‘强大的蒙古国’而共同努力。”

在全体起立奏唱蒙古国国歌后,现场进行了文艺表演。整场开幕式大约持续了两个多小时。随后,在中央体育场组织了博克大赛。

       Баяр наадмыг нээж, Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эртний нийслэл Хархорин хот дахин сүндэрлэн босож, монгол төрийн гал голомт өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээнд өнө мөнхөд бадран мандаж байх болтугай. Энэ бол монголчууд бидний хүсэл тэмүүлэл байсан юм.

       Аугаа түүхт нүүдэлчин гал голомтыг сахин суугаа монголчууд бид төрт ёсны их шүтээн есөн хөлт цагаан тугаа мөнх хөх тэнгэрт мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаар мялааж, хөрст алтан дэлхийг хуурын эгшгээр хөгжөөж, хүн ард, уул усаа баясган дэлхийд хосгүй монгол наадмаа өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхлүүлж байна.

       Тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс эдүгээгээс хоёр мянганы тэртээ Төв Азийн цээжинд төрт улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, хүмүүний ертөнцөд суу алдраа дуурсгасан бахдам сайхан түүхтэй билээ.

       Өнө эртний түүхтэй Хүннү гүрний бахдам түүх, баатарлаг гавьяаг Эзэн Чингис хаан залгамжлан Их Монгол Улсыг байгуулж, өрнө дорныг төвшитгөн, Монголын их амар амгаланг цогцлоон, хүн төрөлхтний түүхэнд монгол түмний нэрийг тамгалан үлдээсэн аугаа үйл хэрэг нь монгол хүн бүрийн зүрх сэтгэлд дархлагдан, монгол төрийн гал голомтод бадамлан ассаар байна.