当前位置:

首页    蒙古国新闻    蒙古国塔矿至嘎顺苏海图口岸铁路,下周通车

蒙古国塔矿至嘎顺苏海图口岸铁路,下周通车

创建时间:2022-09-06 10:00
浏览量:0
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх долоо хоногт нээнэ

 

 

蒙古Medee网9月5日消息,据消息人士称,由塔本陶勒盖煤矿至嘎顺苏海图口岸267公里铁路的建成仪式将于下周末举行。 该段铁路是于2019年12月开工建设的,博德国际公司是项目承包商,塔本陶勒盖铁路公司总负责。

 

根据预定计划,塔本陶勒盖煤矿至嘎顺苏海图口岸铁路原定于2022年7月1日通车,但是因故顺延,拟于下周正式开通。塔本陶勒盖煤矿至嘎顺苏海图口岸铁路具有重要的战略意义,是蒙古国矿产品出口的主要通道。

 

据蒙古国官方测算,待该段铁路通车以后,每年可运输2000-5000万吨煤炭,运输煤炭的成本从每吨40美元下降到8美元。

 

蒙古国总统乌·呼日勒苏赫计划参加该段铁路的通车仪式。

 

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа ирэх долоо хоногийн сүүлээр зохион байгуулахаар болсныг эх сурвалж мэдээллээ. Бүтээн байгуулалтыг 2019 оны арванхоёрдугаар сард эхлүүлж, төслийн гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, захиалагчаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Тавантолгой төмөр зам” ХХК ажиллаж байгаа юм.

 

Урдчилсан төлөвлөгөөгөөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2022 оны долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулах байсан ч бага зэрэг хойшилж, ийнхүү ирэх долоо хоногт нээхээр болжээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь стратегийн өндөр ач холбогдолтой, уул уурхайн түүхий эдийн экспортын гол гарц бүхий зам юм.Э

 

Төмөр зам ашиглалтад орсноор жилд 20-50 сая тонн нүүрс тээвэрлэж, одоогийн авто замаар тээвэрлэж буй нүүрс тээврийн зардал 40 ам.доллараас найман ам.доллар болж, тонн тутамд дөрөв дахин буурах боломж бүрдэх тооцоог албаныхан хийсэн.

 

нэхүү төслийн бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй албан тушаалтнууд оролцох аж.

 

 

(消息来源:9月5日蒙古Medee网)